Манай багууд өнөөдөр медалийн төлөө өрсөлдөнө

Сурталчилгаа
Манай багууд өнөөдөр медалийн төлөө өрсөлдөнө

Фиба 3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд явагдаж дууслаа. 

 

Сингапур улсад зохион байгуулагдаж буй Фиба 3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр аваргуудаа тодруулна. Энэ удаагийн тивийн аваргад өрсөлдөж буй манай эрэгтэй баг эрэмбээрээ бүх багийг буюу А хэсгийг тэргүүлэн өрсөлдсөн ба Сингапурыг 22:10, Хонг Конгийн багийг 22:8 харьцаагаар буюу өрсөлдөгчдөө аль алийг нь 22 оноогоор бут ниргэж итгэл төгс хасагдах шатанд шалгарлаа. 

Манай баг хасагдах шатанд С хэсгээс хоёроор гарсан Ази тивийн дөрвөн удаагийн аварга Австралийн багтай өрсөлдөхөөр боллоо.  

Эрэгтэй багуудын хасагдах шатны оноолт

Харин эмэгтэй багийн хувьд В хэсгийг тэргүүлэн өрсөлдсөн ба Тайландад 11:17 оноогоор хожигдсон ч Тайванийг 21:14 харьцаагаар хожсон тул хэсгээс 1-р гарлаа.  

Манай эмэгтэй баг хасагдах шатанд D хэсгээс хоёроор гарсан Филиппиний багтай өрсөлдөхөөр боллоо. 

Эмэгтэй багуудын хасагдах шатны оноолт

Монголын багуудын тоглолтын хуваарь:

Гуравдугаар сарын 30-ны өдөр (Ням гараг)

Монголын эмэгтэй баг:

15:10 цагт
Филиппин багтай. 

Монголын эрэгтэй баг:

14:20 цагт
Австралийн
 багтай тоглоно. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0