Мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 10 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Есөн өдрийн дараах байдлаар 74 дэх Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэнгээр манлайлуулан барилдаж монгол бөхчүүдийн даваа, унаа, явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Шинэ ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн баруун тохой, хүзүүндээ гэмтэлтэй, хоёр долоо хоног эмчлүүлэх шаардлагатай гэсэн оноштойгоор өнөөдрөөс башёг орхиж байна. Одоогоос 39 жилийн өмнө буюу 1986 оны намрын тэмцээний дундуур Футахагүро ёкозүна цол авсан анхны башёг дундаас нь орхисноос хойш анх удаа шинэ ёкозүна тэмцээнийг орхиж байгаа нь энэ юм.
Өнөөдөр дээд зиндаанд хүч үзэх монгол бөхчүүдийн оноолтын мэдээллийг хүргэж байна.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн /4-6/ - Маэгашира /3/ Таканошо /2-7/
Маэгашира /2/ Чиёошома Г.Мөнхсайхан /3-6/ - Маэгашира /3/ Тобизару /3-6/
Маэгашира /7/ Тамаваши Б.Мөнх-Оргил /6-3/- Маэгашира /10/ Нишикиги /1-8/
Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /4-5/- Маэгашира /6/ Хирадоуми /5-4/
Маэгашира /12/ Онокацү Б.Чойжилсүрэн /5-4/ - Маэгашира /8/ Атамифүжи /5-4/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно.