Японы мэргэжлийн сумо бөхийн ээлжит Харү башё эхэллээ.
Осака хотноо зохион байгуулагдаж буй Харү башёгийн гол онцлог нь мэргэжлийн сумо бөхийн 74 дэх ёкозүна Хошорюү С.Бямбасүрэнгийн тэргүүлэн барилдах анхны башё нь юм. Харамсалтай нь аварга маань эхний өдөр Комүсүби Абид өвдөг шороодлоо.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэнгийн үеэл дүү буюу Д.Сэржбүдээ начны хүү Тэнросей С.Лувсангомбо жонокүчи зиндаанд хүч үзэх нь Харү башёгийн бас нэгэн онцлог болж байна.
Таван зиндаанд монголын 21 сүмоч хүч үзэж байгаа ба башёгийн эхний өдөр дараах үр дүнг үзүүллээ.
Дээд зиндаа:
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /0-1/ - Комүсүби Аби /1-0/
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн /1-0/ - Маэгашира /3/ Тобизарү /0-1/
Маэгашира /2/ Чиёошома Г.Мөнхсайхан /1-0/ - Секиваке Охо /0-1/
Маэгашира /7/ Тамаваши Б.Мөнх-Оргил /0-1/ - Маэгашира /8/ Атамифүжи /1-0/
Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-1/- Маэгашира /9/ Хакуохо /1-0/
Маэгашира /12/ Онокацү Б.Чойжилсүрэн /1-0/ - Маэгашира /13/ Нишикифүжи /0-1/
Жүрёо зиндаа:
Жүрёо /1/ Тамашохо Э.Энхманлай /1-0/ - Жүрёо /1/ Кагаяаки /0-1/
Жүрёо /6/Миторюү Б.Төрболд /0-1/ - Жүрёо /5/ Фүжисеиун /1-0/
Макүшита зиндаа:
Макүшита /7/Дайшохо Ч.Шижирбаяр /1-0/
Макүшита /8/Котокэнрюү Г.Билгүүн
Макүшита /9/Кёкүкайюү Ш.Далайбаатар
Макүшита /10/Дэванорюү Т.Тэмүүлэн
Макүшита /10/Асахакарюү Р.Жамьянтогтох
Макүшита /16/Казэноүми Ц.Билгүүн
Макүшита /21/Хокүтомарү Н.Чинзориг /1-0/
Макүшита /29/Хокүтэнкай Г.Сүхбат /1-0/
Макүшита /45/Сейхакүхо Ө.Дэмиджамц /1-0/
Санданмэ зиндаа:
Госейзан Б.Мөнх-Од
Саданохикари Д.Наранцогт
Жонокүчи зиндаа:
Тэнросей С.Лувсангомбо
Сэржбүдээгийн хүү бишээ оркоо.