Энэ сарын 22-ноос 27-ны өдрүүдэд Узбекистан улсын сагсанбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.М.Мирадилов тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийлээ.
Хоёр улсын сагсанбөмбөгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий энэ удаагийн айлчлалаар Монгол улсад сагсанбөмбөг хэрхэн хурдацтай хөгжиж байгаа талаар танилцах, туршлага судлах, монголын сагсанбөмбөгийн холбооны бүтэц, зохион байгуулалттай танилцаж урт хугацаанд хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцсон байна.
Энэ удаагийн уулзалтын үеэр МУГД С.Тулгыг Узбекистан улсын сагсанбөмбөгийн шигшээ багт урьж ажиллуулах талаар мэдэгдсэн байна. С.Тулгын хувьд энэ сарын эхээр Узбекистан улсад сургалт, семинар зохион байгуулж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна.