"NIGHT OF CHAMPIONS" мэргэжлийн боксын аваргын бүсний төлөөх тулаан зохион байгуулагдахад гурав хоног үлдлээ.
Энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдах "NIGHT OF CHAMPIONS"-д монгол боксчдын эсрэг тулалдах гаднын боксчдыг цувралаар танилцуулж байна. МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мексикийн боксчин Педро Берналын талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогттой тулах Филиппин улсын боксчин Марк Антоны Сэйлесийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл залуучуудын улсын аварга, насанд хүрэгчдийн улсын аваргын хошой мөнгөн медальт, ХБНГУ болон ОXУ-ын олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгөн медальт Э.Баярсайханы өрсөлдөгч үнэхээр "хатуу самар" бололтой. Э.Баярсайхан (25 нас) мэргэжлийн рингэнд хоёр удаа тулалдан нэг ялж, нэг тэнцсэн бол түүнтэй өрсөлдөх Узбекистан боксчин Ибрахим Абдуллаев (22 нас) мэргэжилд нийт 6 тулалдаж, 6 ялсан хүчирхэг тамирчин юм. Тэрээр зургаан тулааныхаа 4-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан чансаа өндөртэй тамирчин байна.
Та бүхэн дэлxийн хэмжээний гал гарсан, ширүүн өрсөлдөөнийг эх орондоо, дэргэдээс нь үзэхийг хүсвэл энэ сарын 15-нд ASA Arena-г зориорой.
Монгол ширэн бээлийтнүүддээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.