"NIGHT OF CHAMPIONS" мэргэжлийн боксын аваргын бүсний төлөөх тулаан зохион байгуулагдахад дөрөв хоног үлдлээ.
Энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдах "NIGHT OF CHAMPIONS"-д монгол тамирчдын эсрэг тулалдах гаднын боксчдыг цувралаар танилцуулж байна. МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мексикийн боксчин Педро Берналын талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
"NIGHT OF CHAMPIONS"-ын оргил тулааны нэг бол яах аргагүй олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт гурван жилийн дараа дахин тулалдах явдал юм. Мэргэжлийн рингдээ 2015 оноос 2022 оны оны хооронд 15 тулаанд орохдоо 12 ялж, хоёр ялагдаж, нэг удаа тэнцсэн агуу боксчин МУГТ Н.Төгсцогт 32 насандаа эх орондоо анхны мэргэжлийн тулаанаа хийх гэж байна.
Марк Антоны Сэйлес гэж хэн бэ?
МУГТ Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь Филиппин улсын боксчин Марк Антоны Сэйлес байх юм. Маркын хувьд өдгөө 43 настай бөгөөд 1997 оноос мэргэжлийн тулаанд орсон хашир туршлагатай тамирчин юм. Тэрээр карьертаа 23 өрсөлдөгчөө буулган авсан ба найман өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байсан түүхтэй. Марк Антоны өнгөрсөн оноос БНСУ-д мэргэжлийн тулаануудад идэвхтэй оролцож байгаа ба хамгийн сүүлд ердөө 20 хоногийн өмнө ээлжит тулаанаа хийсэн байна.
Монгол ширэн бээлийтнүүддээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.