Л.Хамприс аварга анх удаа Мастерсийн түрүүг хүртлээ

Сурталчилгаа
Л.Хамприс аварга анх удаа Мастерсийн түрүүг хүртлээ

Мэргэжлийн дартсын корпорацаас (PDC) зохион байгуулдаг 2025 оны Мастерс тэмцээнд өнгөрөгч оны дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч Лук Хамприс аварга түрүүллээ. 

Энэ цагийн шилдэг 24 тамирчин болон урьдчилсан шатнаас шалгарсан найм буюу нийт 32 тамирчин өрсөлддөг 13 дахь удаагийн мастерс тэмцээний шөвгийн наймд 2024 оны дэлхийн аварга Лук Хамприс болон шинэхэн дэлхийн аварга Лук Литтлер нар шалгараад байлаа. Тэдний хэн хэн нь Мастерст түрүүлж үзээгүй байсан юм. Лук Литтлерийн хувьд шөвгийн наймд Уэлсийн Жонни Клэйтонд 4:2 харьцаагаар хожигдон энэ удаагийн мастерсийг өндөрлүүлсэн билээ. Аваргыг буулган авсан Жонни Клейтон 2021 онд мастерсийн түрүү хүртэж байсан туршлага заан явсаар үзүүр түрүү булаалдахаар тунан үлдэж чадсан юм. 

Харин Лук Хамприс аварга шөвгийн наймд Австралийн Деймон Хета, хагас шигшээд Нидерландын Данни Нопперт нарыг буулган авч шигшээд шалгарсан юм. 

Шигшээ тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй явагдан 6:5 харьцаагаар Лук Хамприс аваргын ялалтаар өндөрлөж Мастерсийн цомыг өргөлөө. Лук Хамприс хувьд энэ удаагийн Мастерс тэмцээнд гурван сумны дундаж оноогоор хамгийн өндөр буюу 112.77 үзүүлсэн нь Мастерсийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтээр тэмдэглэгдэн үлдэж байна. 

Лук Хамприс аварга 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0