Мэргэжлийн дартсын корпорацаас зохион байгуулсан 32 дахь удаагийн дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн он дамжин зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Английн залуу тамирчин Лук Литтлер шинэхэн дэлхийн аварга боллоо. Тэрээр 17 насандаа дэлхийд түрүүлсэн буюу түүхэн дэх хамгийн залуу дартсын дэлхийн аварга болж байна. Өнгөрөгч оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 16 насандаа шигшээ тоглолтод тунан үлдэх хүртлээ тэрээр Реймонд ва Барневелд, Роб Кросс зэрэг дэлхийн аваргуудыг буулган авч шуугиан тарьж байлаа. Харин энэ удаад шигшээ тоглолтод тэрээр дэлхийн гурван удаагийн аварга Майкл Ван Гервенг 7:3 харьцаагаар буулган авч дэлхийн аваргын цомыг өргөлөө. Хамгийн сонирхолтой нь түүнд хожигддог Майкл ван Гервен 2014 онд анх дэлхийд түрүүлэхдээ 24 настай байсан ба энэ өдрийг хүртэл тэрээр хамгийн залуудаа дэлхийн аварга болсон тамирчнаар нэрлэгдэж байлаа.
Лук Литтлер 12 настайгаасаа олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн ба 14 насандаа насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж эхэлсэн түүхтэй. Хамгийн залуудаа дэлхийд түрүүлж буй залуу тамирчин маань өнгөрсөн жил мөн хамгийн залуудаа есөн сумны төгс гүйцэтгэл хийсэн хамгийн залуу тамирчнаар нэрлэгдэхийн сацуу 2024 оны ВВС телевизээс оны хамгийн авьяаслаг залуу тамирчнаар нэрлэгдээд амжсан юм.