Энэ өдрүүдэд мэргэжлийн дартсын корпорацаас (PDC) зохион байгуулдаг 32 дахь удаагийн дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Урьд шөнө шөвгийн наймын төлөөх өрсөлдөөн эхэлсэн ба хамгийн эхний учраа бол дэлхийн аваргуудын дуэль байлаа. Дэлхийн чансааг тэргүүлэгч бөгөөд шинэхэн дэлхийн аварга Английн Лук Хамприс болон өдгөө 54 настай дэлхийн хошой аварга (2020, 2022) Шотландын Петр Врайт нарын дуэл байлаа. Хоёр тамирчны хувьд 2019 оны ДАШТ-д анх удаа учраа таарснаас хойш өнөөдрийг хүртэл 12 удаа таарч тоглоход Лук Хамприс аварга долоон удаад нь хожоод байлаа. Дартсын спортыг шимтэн үзэгчид Лук Хамприсыг энэ удаад хожих магадлалтай хэмээн таамаглаж байсан ч Петр Врайт 4:1 харьцаагаар өрсөлдөгчөө илүүрхэн буулган авлаа. Ийнхүү шинэхэн дэлхийн аварга Лук Хамприс аварга цолоо хамгаалах боломжоо алдлаа.
Шөвгийн наймд шалгарсан хоёр дахь тамирчин бол "мөсөн хүн" хочит дэлхийн аварга Гервин Прайс байлаа. Тэрээр 16-д өөрийн нутаг нэгт Жонни Клэйтоныг 4:2 харьцаагаар буулган авлаа.
Хуваарь ёсоор өнөө шөнө /12 сарын 30-ны шөнө/ шөвгийн 8-ны үлдсэн тоглолтууд явагдах ба дэлхийн гурван удаагийн аварга алдарт Майкл ван Гервен Шведийн Жеффрей де Граафтай тоглох оноолттой байна.