Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Таван өдрийн дараах байдлаар Секиваке Котовака, экс Озеки Асанояама нар таван даваатай буюу нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байгаа бол тэдний араас Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга, Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Озеки Хошорюү С.Бямбасүрэн нарын найман бөх дөрвөн даваа, нэг унаатайгаар нэхэж байна.
Таван зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн даваа, унаа явцын мэдээлэл:
Дээд зиндаа:
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4:1
Киришима Б.Лхагвасүрэн 4:1
Хошёорюү С.Бямбасүрэн 4:1
Хокүсэйхо Э.Даваанинж 2:3
Тамаваши Б.Мөнх-Оргил 3:2
Жүрёо зиндаа:
Миторюү Б.Төрболд 2:3
Тамашохо Э.Энхманлай 2:3
Чиёошома Г.Мөнхсайхан 2:3
Оошёоүма П.Дэлгэрбаяр 2:3
Дайшохо Ч.Шижирбаяр 3:2
Макүшита зиндаа:
Хокүтэнкай Г.Сүхбат 0:2
Онокацү Б.Чойжилсүрэн 3:0
Хокүтомарү Н.Чинзориг 3:0
Котокэнрюү Г.Билгүүн 2:1
Дэванорюү Т.Тэмүүлэн 3:0
Асахакүрюү Р.Жамъянтогтох 1:1
Токисома Б.Анхбаяр 2:0
Казэноүми Ц.Билгүүн 2:1
Санданмэ зиндаа:
Саданохикари Д.Наранцогт 0:3
Араүма Б.Төртогтох 1:2
Жонокүчи зиндаа:
Кёкүкайюү Ш.Далайбаатар 1:1