Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшү башёгийн гурав дахь өдрийн тойм мэдээллийг хүргэж байна.
Гурван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд 10 бөх байгаа ба Озеки Киришима/Кирибаяма/ Б.Лхагвасүрэн, Озеки Хошёорюү С.Бямбасүрэн, маэгаширагийн 12-оос барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил нарын гурван монгол бөх тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Кюүшү башёгийн гурав дахь өдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Озеки Киришима Б.Лхагвасүрэн 3:0 - Маэгашира 2 Шодай 0-3
Озеки Хошёорюү С.Бямбасүрэн 3:0 - Комүсүби Хокутофүжи 0-3
Маэгашира 7 Хокүсэйхо Э.Даваанинж 2:1 - Маэгашира 6 Шонанноуми 3-0
Маэгашира 12 Тамаваши Б.Мөнх-Оргил 3:0 - Маэгашира 11 Хирадоуми 0-3
Хоёр монгол озеки цолтны хувьд өчигдрийн оноолтод маш хүчтэй өрсөлдөгчид таарсан бөгөөд манай бөхчүүд урамтай сайхан барилдаж ээлжит даваагаа авсан юм.
хэдэн сарын хэдэнд болох ?
Oziki Gan Erdene yasan we