Ж.Трамп аварга эхний тойрогт бүдэрлээ

Сурталчилгаа
Ж.Трамп аварга эхний тойрогт бүдэрлээ

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.  

 

Таамгийн дагуу дэлхийн аваргууд бүхий чансаа өндөр тамирчид эхний хожлоо байгуулан хоёрдугаар шатанд шалгарсаар байна. Харин урьд шөнө 2019 оны дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Жадд Трамп аварга Энтони Макгиллд 10:6 харьцаагаар хожигдон шуугиан тарилаа. Хоёр тамирчны хувьд хамгийн сүүлд 2022 оны ДАШТ-д учраа таарч байсан ба Жадд Трамп 13:11 харьцаагаар хожиж байсан бол энэ удаад Макгиллын хожил ээлж иржээ. Тэд карьерийнхаа туршид нийт 11 удаа учраа таарахад есөн удаад нь Трамп аварга хожиж байлаа. 

Тоглолтын дараа Жадд Трамп: "Би дэндүү амархан цохилтуудыг өөрийн хайхрамжгүйгээсээ болж алдаж цохилоо. Надад боломж бүрэн байсан ч ашиглаж чадсангүй. Ирэх улиралд байнга хийдэг ганцаарчилсан бэлтгэлээ сольж, шилдэг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийнэ гэж төлөвлөж байна"  

ДАШТ-ий шилдэг 16-д үлдэхийн төлөөх эхний тойргийн тоглолтууд дуусахад гурван тоглолт үлдээд байна.

ДАШТ-ий оноолт болон, үр дүн

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0