Ронни аваргын эгдүүцэл "бүдүүлэг" цохилт хийхэд хүргэлээ

Сурталчилгаа
Ронни аваргын эгдүүцэл "бүдүүлэг" цохилт хийхэд хүргэлээ

Энэ өдрүүдэд мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансааны оноо олгох Welsh Open тэмцээн зохион байгуулагдаж байгаа талаар бид мэдээлсэн билээ. 

 

Мэргэжлийн снукер биллиардын тэмцээн бүр дээр үзэгчдийн анхаарлын төвд байдаг тамирчин бол мэдээж дэлхийн чансааны №1-т эрэмбэлэгдэж буй дэлхийн долоон удаагийн аварга Ронни О Суливан юм. Тэрээр энэ удаагийн Welsh Open тэмцээний эхний тойрогт "шуугиан дэгдээгээд амжлаа".  Шотландын залуу тамирчин Росс Муиртай өрсөлдөж байхдаа түүний палкны наклад (цохиурын үзүүр хэсгийн зөөлөвч) хоёр ч удаа унасан ховорхон тохиолдол боллоо. Эхний өргийн төгсгөлд ягаан шаарыг цохих үеэр наклад нь унасан бол хоёр дахь өрөгт мөн л дахин унаж түүнийг багагүй стрессдүүлээд зогсохгүй хоёр, гуравдугаар өргийн хожлоо алдахад хүргэсэн юм. 

Хамгийн гол дуулиан бол тэрээр төдийлөн хэрэгжээд байдаггүй дүрэм болох "three-miss rule" дүрмийг зөрчин нэг өргийн хожлыг өрсөлдөгчдөө "бэлэглэлээ". 

"three-miss rule" гэж юу вэ?

Тоглогч цохих боломжтой шаарыг цохилгүй гурван удаа дараалж алдаа гаргасан тохиолдолд өрсөлдөгчид тухайн өргийн ялалтыг өгөх дүрэм юм. Нуултад орсон тохиолдолд энэ дүрэм үйлчилдэггүй бөгөөд тоглогчийн ур чадвар гэхээсээ тактикийн тоглолт байдаг тул гурван удаа дараалан алдах буюу энэхүү дүрмээр ялагдал хүлээх тоглолт гардаггүй гэхэд болно. 

Ронни аваргын хувьд зургаадугаар тойрогт хоёр удаа хий цохиж улмаар гурав дахь цохилтын өмнө шүүгч түүнд шууд цохих боломжтой шаар байгааг сануулахын сацуу дахин алдвал "three-miss rule" дүрмийн дагуу өрсөлдөгчид өргийн ялалтыг өгөхийг сануулсан юм. Харин үүнд эгдүүцсэн Ронни О Сулливан "санаатай" алдан гаргалаа. Энэхүү үйлдлийг нь снукер биллиардын ертөнцөд бүдүүлэг алдаа гэж хүлээж авах нэгэн байхад "аваргын аархал" хэмээн түүнийг өмөөрөх нэгэн ч байна. Ронни аварга тоглолтын дараа BBC Sport-д өгсөн ярилцлагадаа: "Миний наклад унаад л байсан. Би цохилт хийх бүртээ санаа зовж байсан болохоор түүнд (Р.Муирт) хандан дахин наклад унах юм бол би үргэлжлүүлэн тоглохгүй гэж хэлсэн. Таван цохилт хийгээд л накладаа солиод байх нь өрсөлдөгчдөө ч тэр үзэгч олонд ч шударга биш шүү дээ. Маш стресстэй тоглолт байлаа" хэмээсэн байна.  

Тус тоглолтын эцсийн үр дүнд Ронни аварга өрсөлдөгчөө 4:3 харьцаагаар хожин улмаар одоо шөвгийн 16-д шалгарч үлдээд байна.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0