Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчид урилгаар оролцдог дэлхийн цомын тэмцээн эхэллээ.
АНУ-ын Айова мужид чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй дэлхийн цомын тэмцээн хамт зохион байгуулагдаж байгаа ба урьд шөнө хэсгийн барилдаанууд явагдлаа. Манай эрэгтэй багийн хувьд эхний тойрогт АНУ-ын хүчирхэг багтай учраа таарсан ба 65кг жинд Т.Тулга, 74кг жинд З.Сумъяабазар, 125кг жинд М.Лхагвагэрэл нар өрсөлдөгчдөө ялсан ч бусад тамирчид маань ялагдал хүлээлээ. Т.Тулгын хувьд энэ оны дэлхийн аваргын мөнгө, пан америкийн аварга Янни Диакомихалисийг илүүрхэн ялсан юм. Харин хоёрдугаар тойрогт Гүржийн багтай учраа таарахад 57кг жинд З.Занабазар, 65кг жинд Т.Тулга, 125 кг жинд М.Лхагвагэрэл нар ялалт байгуулсан ч бусад бөхчүүд маань ялагдал хүлээсэн тул ийнхүү тэмцээнээ өндөрлүүллээ.
Эмэгтэй багийн хувьд эхний тойрогт Японы хүчирхэг багтай 5:5 харьцаагаар тэнцсэн ч онооны илүүгээр манай баг ялалт авлаа. Японтой хийсэн барилдаанд:
50 кг: Ханано Сакүрай - Д.Отгонжаргал 3:3 (0:1)
53 кг: Рино Катаока - Г.Отгонжаргал 5:1 (1:1)
55 кг: Моэ Киёока - Б.Болортуяа 6:4 (2:1)
57 кг: Рүка Натами - Б.Эрдэнэсувд 3:1 (3:1)
59 кг: Химэка Тохүхара - Э.Даваачимэг 5:3 (4:1)
62 кг: Юи Сакано - С.Цэрэнчимэд 5:7 (4:2)
65 кг: Мию Имай - П.Орхон 4:9 (4:3)
68 кг: Күми Кобаяши - Ө.Пүрэвсүрэн цэвэр ялсан (4:4)
72 кг: Юүка Фүжикүра - Э.Даваанасан өрсөлдөгч нь гарч ирээгүй (4:5)
76 кг: Нодока Ямамото - О.Бурмаа 2:0 (5:5)
Удаах тойрогт манай эмэгтэйчүүд Украинтай хийсэн барилдаанд 50кг жинд Д.Отгонжаргал, 53кг жинд Г.Отгонжаргал, 62кг жинд С.Цэрэнчимэд нар ялалт байгуулсан ч бусад бөхчүүд маань ялагдал хүлээлээ. Ийнхүү манай манай эмэгтэй баг өнөө шөнө /12.11/ Улаанбаатарын цагаар 01:00 цагт АНУ-ын багтай хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.