Олимп, дэлхийн медальт боксчид халз тулалдана

Сурталчилгаа
Олимп, дэлхийн медальт боксчид халз тулалдана

Олон улсын боксын холбооноос (IBA) III дахь удаагийн дэлхийн боксын нэгдсэн форумыг зохион байгуулах гэж байна. 

Энэ сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо олон улсын боксын мэргэжилтнүүд, дэлхийн боксын одод, дэлхийн боксын холбоодын удирдлагууд цуглан боксын спортын хөгжлийн талаар санал солилцох юм. 

Энэхүү арга хэмжээний төгсгөлд болох Аваргуудын халз тулаан бокс сонирхогчдын анхаарлын төвд ороод байна. Анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тулаанд мэргэжлийн болон сонирхогчдын боксчид тулалдах бөгөөд ирэх оноос зохион байгуулагдаж эхлэх IBA Pro Series арга хэмжээний эхлэл болох юм. Энд олимп, дэлхий, олон улсын нэр хүнд бүхий тэмцээнүүдийн медальтнуудаас гадна мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг урилгаар оролцуулах юм. 

12 сарын 11-ний үдэш нийт найман тулаан явагдах ба эрэгтэй тулаанчид гурван минутаар таван үе тулалдах бол эмэгтэй тулаанчид хоёр минутаар таван үе тулалдана. Харин ирэх жилээс энэхүү тулааныг тав биш долоон үеэр тулалдуулах санал гараад байгаа юм байна. 

63.5 кг жинд:

  • Дэлхийн хошой аварга, Олимпын мөнгөн медальт Францын Софиан Оумиха Европын наадмын медальт Армений Карен Тонаканянтай тулалдана. 

67 кг жинд:

  • АНЭУ-ын аварга Амер Хусаин Али Саид дэлхийн аваргын хүрэл медальт Шотландын Риз Линчтэй анх удаа халз тулна

71 кг жинд:

  • Олимпын хошой аварга, дэлхийн аварга Кубын Рониэль Иглесиас Азийн АШТ-ий мөнгөн медальт Йорданы Зеяд Эашаштай. 

57 кг жинд:

2022 оны эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн Ирма Теста, мөн тус тэмцээний хүрэл медальт Казахстаны Карина Ибрагимоватай тулна. 

75 кг жинд:

Ази тивийн гурван удаагийн аварга Узбекистаны Саиджамшид Жафаров дэлхийн аварга Кубын Йоенлис Эрнандес Мартинестэй хүч үзнэ.

92 кг жинд:

Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга ОХУ-ын Муслим Гаджимагомедов дэлхийн аваргын хүрэл медальт Испанийн Энмануэль Рейес Платай хүч үзнэ.

92 кг жинд:

Энэхүү үдэш гурван минутаар долоон үе тулалдах цорын ганц тулаанд мэргэжлийн боксчид болох ОХУ-ын Рулан Фейфер АНУ-ын Кеин Жонсонтой тулалдана. 

+ 92 кг жинд:

Олимп, дэлхийн аварга Узбекистаны Баходир Жалолов супер хүнд жинд Бахрейны олимпын анхны оролцогч Данис Латыповтой тулалдана.

Спортын мэдээ, мэдээллийн дагнасан www.livetv.mn/sport суваг тус халз тулааныг шууд дамжуулан үзүүлэхээр ажиллаж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0