Жүдо бөхийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Токиогийн их дуулга тэмцээн Япон улсын алдарт Будокан ордонд зохион байгуулагдаж байна.
Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -57 кг, -63 кг, -70 кг; эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг, -90 кг жингийн барилдаанууд явагдлаа. Эхний өдөр явагдсан зургаан жинд Япон улсын баг тамирчид бүгдэд нь алтан медаль хүртэхийн сацуу дөрвөн мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүллээ. Тэдний араас Герман, Австралийн баг тус бүр нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Манай улсын хувьд эхний өдөр олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медальт МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй гурван бөх барилдсан ч хараахан медаль хүртэж чадсангүй.
Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -78 кг, +78 кг; эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -100 кг, +100 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү тэргүүтэй манай 10 бөх барилдана.
Эрэгтэй:
-60 кг жинд: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
-66 кг жинд: Ё.Басхүү, Б.Нармандах
-100 кг жинд: О.Хангал
+100 кг жинд: Л.Энхболд, О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
-48 кг жинд: Л.Сосорбарам
-78 кг жинд: О.Хүслэн
+78 кг жинд: Э.Энхзул нар барилдана.
Жүдо бөх сонирхогчид маань тэмцээний шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны https://live.ijf.org сайтаас хүлээн авч үзнэ үү.
Басхуу чинь ечигдер барилдаад мултарчихсан биш уу