Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн зургаа дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Хару башёгийн зургаа дахь өдрөөс өвдөгний хуучин бэртэл нь сэдэрсэн тул 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга башёг өнжихөөр болсон байна. Зургаан өдрийн дараах байдлаар Маэгаширагийн 7-гоос барилдаж буй Такаяасү ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байгаа бол түүний араас таван даваа, нэг унаатай гурван бөх эрэмбэлэгдэж байна.
Зургаан өдрийн дараах байдлаар таван зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:
Макүүчи зиндаа:
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3:2 /Өнжсөн/
Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн 3:3
Ичиножо А.Ичинноров 4:2
Тамаваши Б.Мөнх-Оргил 3:3
Кирибаяма Б.Лхагвасүрэн 4:2
Чиёошома Г.Мөнхсайхан 2:4
Жүрёо зиндаа:
Азүмарюү С.Тодбилэг 4:2
Миторюү Б.Төрболд 4:2
Дайшёохо Ч.Шижирбаяр 4:2
Макүшита зиндаа:
Оошёоүма П.Дэлгэрбаяр 2:1
Хокүсэйхо Э.Даваанинж 2:1
Тамашохо Э.Энхманлай 2:1
Токисома Б.Анхбаяр 1:2
Араүма Б.Төртогтох 1:2
Санданмэ зиндаа:
Сакигакэ Я.Баттүшиг 1:2
Хокүтомарү Н.Чинзориг 1:2
Саданохикари Д.Наранцогт 3:0
Жоногүчи зиндаа:
Котокэнюрү Гантулгын Билгүүн 3:0