Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн найм дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Найман өдрийн дараах байдлаар дээд зиндаанд нэг л бөх уналгүйгээр качикоши хийсэн нь Секивакэ Митакеуми байлаа. Тэрээр өчигдөр Комүсүби Дайейшог даван найман даваатай боллоо. Харин түүний араас Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоон даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Хацу башёгийн найм дахь өдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Маэгашира 6 Хошорюу С.Бямбасүрэн (5-3) - Маэгашира 6 Аби (6-2)
Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (3-5) - Маэгашира 8 Тобизару (4-4)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (4-4) - Маэгашира 1 Вакатакакаге (3-5)
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (6-2) - Маэгшира 4 Хокутофүжи (3-5)
Маэгашира 1 Кирибаяама Б.Лхагвасүрэн (2-6) - Комүсүби Мейсей (3-5)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (7-1) - Маэгашира 4 Окиноуми (2-6)
Жич: Тухайн өдөр давсан бөх улбар шар өнгөөр тэмдэглэгдсэн болно.
Өчигдрийн онцлох барилдаан бол Хошорюу С.Бямбасүрэн болон Аби нарын барилдаан байлаа. Аби нэг унаатайгаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан бол өчигдөр Хошорюу С.Бямбасүрэнтэй анх удаа учраа тааран өвдөг шороодлоо.