Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Таван өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Секивакэ Митакеуми, Аби нарын гурван бөх дээд зиндаанд нэг ч уналгүйгээр тэргүүлж байна. Өчигдрийн онцлох барилдаанаар Тамаваши Б.Мөнх-Оргил Озеки Шодайг давж дөрөв дэх даваагаа авлаа. Хоёр бөхийн хувьд 18 дахь удаагаа учраа таарсан нь энэ бөгөөд 10 удаад нь Б.Мөнх-Оргил даваад байгаа ч 2020, 2021 онуудад учраа таарах бүрийдээ Шодай давж байсан юм.
Мөн түүнчлэн өчигдөр Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга өөрийн нутаг нэгт Ичиножо А.Ичинноровтой 14 дэх удаагаа учраа таарч 12 дахь удаагаа давлаа.
Хацу башёгийн тав дахь өдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:
Маэгашира 6 Хошорюу С.Бямбасүрэн (3-2) - Маэгашира 8 Тобизару (2-3)
Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (2-3) - Маэгашира 3 Эндо (2-3)
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (4-1) - Озеки Шодай (3-2)
Маэгашира 1 Кирибаяама Б.Лхагвасүрэн (1-4) - Секиваке Митакеуми (5-0)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (5-0) - Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (2-3)