Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Башёгийн хоёр дахь өдөр Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга болон түүний хүчтэй өрсөлдөгч Дайейшо нарын барилдаан үзэгчдийг "өндөлзүүллээ". Хамгийн сүүлд хоёр бөх учраа таарахад Дайейшо давж байсан бол энэ удаад Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн давах ээлж иржээ.
Мөн түүнчлэн Тамаваши Б.Мөнх-Оргил болон Хошорюу С.Бямбасүрэн нарын монгол бөхчүүд өчигдөр гурав дахь удаагаа хоорондоо учраа таарч Тамаваши Б.Мөнх-Оргил давлаа.
Хоёр өдрийн дараах байдлаар монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг танилцуулж байна.
Макүүчи
- Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /2-0/
- Ичиножо А.Ичинноров /1-1/
- Кирибаяама Б.Лхагвасүрэн /0-2/
- Хошорюү С.Бямбасүрэн /1-1/
- Тамаваши Б.Мөнх-Оргил /1-1/
- Чиёошома Г.Мөнхсайхан /2-0/
Жүрёо
- Даишохо Ч.Шижирбаяр /1-1/
- Миторюү Б.Төрболд /0-2/
- Азүмарюү С.Тодбилэг /1-1/
- Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /1-1/
- Хокүсайхо Э.Даваанинж /0-2/ өнжсөн
Макүшита
- Тамашохо Э.Энхманлай /1-0/
- Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-1/
- Хокүтэнкаи Г.Сүхбат /0-1/
- Дэванорюү Т.Тэмүүлэн /1-0/
- Сакигакэ Я.Баттүшиг /1-0/
- Ёошояама Б.Анхбаяр /0-1/
- Саданохикари Д.Наранцогт /0-1/
Санданмэ
- Хокүтомарү Н.Чинзориг /1-0/
- Араүма Б.Төртогтох /1-0/