Тайванийн мэргэжлийн 3х3 сагсанбөмбөгийн Т3ВА лигийн тэмцээний шигшээ тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнгөрөгч есдүгээр сарын 4-ний өдөр эхэлсэн тус лигийн тэмцээнд 12 баг өрсөлдөж байгаагаас монгол тамирчдаас багаа бүрдүүлсэн "Тай-нинг Скайволкер" баг оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тай-нинг Скайволкер багт Э.Саруул-Эрдэнэ, Д.Баясгалан, Э.Сугар-Очир нарын монгол сагсчид хүч үздэг бөгөөд тус багийг дэлхийн спортын том бренд болох Лининг ивээн тэтгэдэг байна.
Энэ долоо хоногийн тоглолтод Э.Саруул-Эрдэнэ гэмтлийн улмаас тоглох боломжгүй байгаа ч Д.Баясгалан, Э.Сугар-Очир нар багаа хөтлөн шигшээ шатанд шалгараад байна.