Монголын боксын холбооны дуулиан үргэлжилсээр.
Спорт сонирхогчид төдийгүй нийт монголчуудын анхаарлын төвд ороод байсан сонирхогчдын боксын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -60кг жинд Монгол улсаа төлөөлөн тулалдах тамирчны сонгон шалгаруулалт хийх сорил тулаан өнөөдөр болох байсан ч цуцлагдлаа. Тус тулаанд залуу тамирчин О.Тулга болон МУГТ Э.Цэндбаатар нарын хооронд явагдах учиртай байсан ч өнөө өглөө тулааны өмнөх жин үзэлтэнд МУГТ Э.Цэндбаатар очсонгүй. Харин О.Тулга жингээ үзүүлж 59.9 кг жингээр жиндээ амжилттай орсон байна. Иймд дүрмийн дагуу, арга буюу сорил тулааныг цуцлахад хүрчээ.
Одоогоор Монголын боксын холбоо болон МУГТ Э.Цэндбаатар албан ёсны тайлбар хийгээгүй байна.