Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 12 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
12 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ганцаараа 10 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол түүний араас есөн даваа, гурван унаатай дөрвөн бөх нэхэж байна. Аки башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргад өвдөг шороодохдоо бэртэл авсан Комүсүби Такаяасү башёг дундаас нь орхихоор боллоо.
Аки башёгийн 12 дахь өдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
- Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (3-9) - Маэгашира 3 Вакатакакаге (6-6)
- Маэгашира 4 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-7) - Комүсүби Мейсей бэртэл авсан
- Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн (7-5) - Маэгашира 8 Окиноуми (9-3)
- Маэгашира 1 Хошорюү С.Бямбасүрэн (3-5-2) - Маэгашира 4 Дайейшо (7-5)
- Комүсүби Ичиножо А.Ичинноров (6-6) - Озеки Шодай (8-4)
- Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10-2) - Секиваке Мэйсей (5-7)
Өчигдөр Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Секиваке Мейсейд өвдөг шороодлоо. Мейсей аваргад өмнө нь дөрвөн ч удаа өвдөг шороодоод байсан бол өчигдөр анх удаа давж үзлээ. Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров Хүчтэй озеки Шодайг давлаа.