Манай охид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн зургаадугаар байрт орлоо

Сурталчилгаа
Манай охид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн зургаадугаар байрт орлоо

3х3 сагсанбөмбөгийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн бүс, бүсээс шалгарсан шилдэг найман баг финалын тоглолтод оролцлоо.

 

Румын улсын Бухарест хотноо явагдсан финалын тэмцээнд манай эмэгтэй баг А хэсэгт Египет, Франц, Чехийн багуудтай орсон ба дараах үр дүнг үзүүллээ.

Монгол 14 - 17 Чех
Монгол 18 - 15 Египет
Монгол 11 - 21 Франц

Манай багийг хожсон Францын баг цааш хожил байгуулсаар финалд Нидерландын багийг 21:7 харьцаагаар буулган авч аварга боллоо. Ийнхүү дэлхийн шилдгүүдийн тоонд багтан өрсөлдсөн монголын баг зургаадугаар байранд шалгарлаа. Манай охид 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн финалын тэмцээнээ дуусгаад шууд залгуулан FIBA 3x3 Women’s Series Final тэмцээнд өрсөлдөж байгаа ба урьд шөнө хэсгийн эхний тоглолтуудаа хийлээ. Манай баг В хэсэгт Польш, Нидерланд, Австрийн багуудтай орсон ба Польшийн багт 12:22, Нидерландын багт 18:7 харьцаагаар хожигдлоо. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Австрийн багтай хийх хуваарьтай байна. (Улаанбаатарын цагаар 22:30 цагт)

Харин манай эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хувьд өнөөдөр Нидерланд улсын Утрехт хотноо зохион байгуулагдах "3X3 Unites Challenger Utrecht 2021" тэмцээнд оролцоно. Манай багийн тоглолтын хуваарийг ЭНД дарж үзнэ үү.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0