Тэрүнофүжи аварга өнөөдөр Ичинноровтой хүч үзнэ

Сурталчилгаа
Тэрүнофүжи аварга өнөөдөр Ичинноровтой хүч үзнэ

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башё өнөөдөр хөшгөө нээнэ. 

 

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр аваргын хувиар анх удаа зодоглох ба их аварга Хакухо М.Даваажаргал башёг өнжиж буй тул Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлэн барилдана. Өнөөдрийн оноолт тун сонирхолтой гарсан ба Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга башёгийн эхний өдөр шинэхэн комүсүби цолоо аваад буй нутаг нэгт Ичиножо А.Ичинноровтой учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь 11 удаа учраа тааран барилдахад есөн удаад нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж байсан түүхтэй. Харин маэгашира цолтнуудыг тэргүүлэн барилдах Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр Озеки Шодайтай гурав дахь удаагаа учраа тааран барилдана. Он гарсаар Хошорюү Озеки Шодайг хоёр ч удаад даваад байгаа билээ. 

Дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн өнөөдрийн оноолт:

  • Маэгашира 4 Тамаваши Б.Мөнх-Оргил - Маэгашира 3 Котоновака
  • Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан - Маэгашира 4 Дайейшо
  • Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн - Секиваке Мейсей
  • Маэгашира 1 Хошорюү С.Бямбасүрэн - Озеки Шодай
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ - Комүсүби Ичиножо А.Ичинноров

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0