Мэргэжлийн дартсын корпорациас (PDC) зохион байгуулдаг 11 дэх удаагийн дэлхийн цомын тэмцээн Герман улсад зохион байгуулагдаж байна.
32 баг өрсөлддөг тус тэмцээнд найман улсын баг дэлхийн чансааны дагуу найман хэсгийг тэргүүлэн өрсөлддөг байна. 11 дэх удаагийн дэлхийн тэмцээний онцлог нь Шинэ Зеландын баг Ковид-19 цар тахлын улмаас өнжиж байгаа бол өнгөрсөн онд мөн л дээрх шалтгааны улмаас өнжсөн БНХАУ, Сингапурын багууд дэлхийн цомд эргэн ирж байна. Мөн түүнчлэн хэд хэдэн орны тамирчдын бүрэлдэхүүнд ковид-19 цар тахлын улмаас өөрчлөлт ороод байна.
Энэ сарын 9-ны өдөр эхэлсэн тус тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд өндөрлөсөн ба өнөөдөр хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлнэ.