Хэдхэн хоногийн өмнө МУГТ цол хүртсэн дэлхийн аваргын хошой хүрэл медальт М.Анхцэцэг "Токио-2020" олимпын наадамд оролцох эрх нь баталгаажлаа.
Өнөөдрийг хүртэл хүндийг өргөлтийн төрлөөр Монгол улсаас ОУХМ Э.Билэгсайхан ганцаараа олимпд оролцох эрхтэй байсан бол өчигдөр /долоодугаар сарын 2-ны өдөр/ олон улсын хүндийн өргөлтийн холбооноос МУГТ М.Анхцэцэгийн 87кг жинд "Токио-2020" олимпын наадамд өрсөлдөх эрхийг нь баталгаажуулсан захидал илгээсэн байна.
Манай хүндийг өргөлтийн тамирчид коронавирусийн улмаас олимпын эрхийн тэмцээндээ оролцож чадаагүй ч эмэгтэйчүүдийн +87 кг жинд ОУХМ Э.Билэгсайхан Ази тивд жиндээ нэгт эрэмбэлэгдэж, тивийн квотоор олимпыг зорих эрхтэй болоод байсан юм.
Ийнхүү "Токио- 2020" олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөлд Монгол улсаас МУГТ М.Анхцэцэг, ОУХМ Э.Билэгсайхан нар оролцохоор боллоо.
Тэгмээрсэндээ.. Анхцэцэгийг олимпод орно гэж их хүлээсэн юмсан.. Хүсэл минь ёсоор болов. Амжилт хүсье...