Монголын таеквондогийн холбооноос цахим орчинд анх удаа зохион байгуулах таеквондо пүмсэ улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй таеквондо пүмсэ буюу тоот дасгалын улсын аварга шалгаруулах тэмцээн нь энэ жил цар тахлын нөхцөл байдлын улмаас анх удаа цахим орчинд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр тус тэмцээн С ангиллын ганцаарчилсан пүмсэний төрлөөр хөшгөө нээнэ.
С ангиллын ганцаарчилсан пүмсэний урьдчилсан шалгаруулалтад 24 клубын 117 тамирчин эрэгтэй, эмэгтэй 6-7, 8-9, 10-11, 12-14, 15-17 насны ангилалд өрсөлдөнө. С ангилал гэдэг нь таеквондогийн анхан шатны тамирчид бөгөөд шар, ногоон бүстэй тамирчид байх юм.
Тэмцээний хуваарь:
Зургаадугаар сарын 24 /Пүрэв/
18:00 цагт С ангиллын ганцаарчилсан пүмсэ /урьдчилсан шат/
Зургаадугаар сарын 25 /Баасан/
18:00 цагт В ангиллын ганцаарчилсан пүмсэ /урьдчилсан шат/
Зургаадугаар сарын 26 /Бямба/
18:00 цагт А ангиллын ганцаарчилсан пүмсэ /урьдчилсан шат/
Зургаадугаар сарын 27 /Ням/
15:00 цагт холимог хос, багсийн пүмсэ /урьдчилсан шат/
Долоодугаар сарын 1 /Пүрэв/
18:00 цагт С ангиллын ганцаарчилсан пүмсэ /шигшээ тоглолт/
Долоодугаар сарын 2 /Баасан/
18:00 цагт В ангиллын ганцаарчилсан пүмсэ /шигшээ тоглолт/
Долоодугаар сарын 3 /Бямба/
15:00 цагт А ангиллын ганцаарчилсан пүмсэ /шигшээ тоглолт/
Долоодугаар сарын 4 /Ням/
15:00 цагт холимог хос, багийн пүмсэ, чөлөөт пүмсэ /шигшээ тоглолт/
Энэ удаагийн цахим улсын аварга шалгаруулах тэмцээнийг таеквондогийн спортыг дэмжигч спортын төрөлжсөн мэдээ, мэдээллийн livetv.mn/sport суваг болон Livetv HD телевизээр /Юнивишн 29 дүгээр суваг, Монголсат 25 дугаар суваг, MNBC 24 дүгээр суваг, Сансар кабелийн 19 дүгээр суваг/ нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлнэ.