Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ "Токио 2020" олимпын наадамд жүдо бөхийн төрлөөр оролцох боломжтой тамирчдын шинэчилсэн чансааг гаргалаа.
Монгол улсын хувьд шинэчилсэн чансааны оноогоор эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг жинд олимпын эрхээ албан ёсоор авлаа.
Дараах жингүүдэд монгол тамирчид давхарлаж байгаа ба олимпд зодоглох монголын багийг албан ёсоор энэ сарын 24-ний өдөр зарлах юм.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд
- Ё.Басхүү 5255 оноо
- Г.Хэрлэн 4929 оноо
Эрэгтэйчүүдийн -60кг жинд
- Д.Амартүвшин 2821 оноо
- Л.Өнөболд 2608
Эрэгтэйчүүдийн -73кг жинд
- Ц.Цогтбаатар 4948 оноо
- Г.Одбаяр 2835 оноо
Эмэгтэйчүүдийн -48кг жинд
- М.Уранцэцэг 7432 оноо
- Г.Наранцэцэг 2811 оноо
Дээрх давхардсан жингүүдээс -60кг жинд сорилго барилдаан явуулах ба МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын нэг нь тус жинд Монгол улсаа төлөөлөн олимпын наадамд оролцох юм. Бусад жингүүдийн тухайд тамирчид давхардаагүй бөгөөд спорт мэдээллийн livetv.mn/sport сувгийн зүгээс жүдо бөхийн төрлөөр "Токио 2020" олимпын наадамд зодоглох монголын баг, бүрэлдэхүүний таамаг дэвшүүлж байна.
Эрэгтэйчүүд
- -60кг жинд Л.Өнөболд
- -66кг жинд Ё.Басхүү
- -73кг жинд Ц.Цогтбаатар
- -81кг жинд С.Моллай
- -90кг жинд Г.Алтанбагана
- -100кг жинд Л.Отгонбаатар
- +100кг жинд Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэйчүүд
- -48кг жинд М.Уранцэцэг
- -52кг жинд Л.Сосорбарам
- -57кг жинд Д.Сумъяа
- -63кг жинд Б.Ганхайч
- -78кг жинд О.Мөнхцэцэг
Дээрх сонголт нь зөвхөн таамаг хэдий ч нэг их хол зөрөхгүй л болов уу.
Мөн манай улсын үндэсний шигшээ багийн хувьд анх удаа олимпын хөтөлбөрт багтсан жүдо бөхийн холимог багийн барилдаанд бүтэн багаараа оролцоно. Холимог багийн төрөлд тэмцээнийг зохион байгуулагч Японыг оролцуулаад нийт 12 улсын баг эрхээ аваад байна.