"Токио-2020" олимпын эрхийн хамгийн сүүлчийн бөгөөд цорын ганц эрх олгох FIBA 3x3 сагсанбөмбөгийн тэмцээнд монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг Румын, Унгарын шигшээ багуудтай тоглоно.
Унгар улсын Дебрецен хотноо олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд Монгол, Словени, Унгар, Украин, Белги, Румыны шигшээ багууд оролцож байгаа ба манай баг Унгар, Румын шигшээ багуудтай В хэсэгт багтсан байна.
Энэхүү тэмцээнд түрүүлсэн баг олимпын эрх авах ба манай баг дараах хуваарийн дагуу тоглоно. /Улаанбаатарын цагаар/
Өнөө шөнө А хэсгийн гурван тоглолтоор тэмцээн эхлэх ба дараах хуваарийн дагуу тоглоно.