Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн наадмын мөнгө, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг жиндээ аваргалж Ази тивийн аварга боллоо.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн монгол тамирчдынхаа финалын тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна.
Эрэгтэйчүүдийн -56кг жинд ОУХМ Х.Энх-Амар 2019 оны дэлхийн аварга, Ази тивийн аварга, Жакарта Азийн наадмын аварга Узбекистаны алдарт Миразизбек Мирзахалиловыг буулган авсан тулааныг ЭНД дарж үзнэ үү.
Эрэгтэйчүүдийн -60кг жинг ОУХМ Э.Цэндбаатар тэргүүлэн тулалдсан ба финалд "Токио-2020" олимпын эрхээ авсан Ираны Даниел Шахбашыг буулган авсан тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олимпын наадамд зодоглох эрхээ авсан Ази тивийн 15 боксчин тулалдсан ба тэдний нэг нь Б.Чинзориг байлаа. Тэрээр финалын тулаанд дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальт Энэтхэгийн шилдэг боксчин Шива Тапатай учраа таарлаа. Тулааны эцсийн дүн манай бокчсин Б.Чинзориг 3:2 харьцаагаар ялалт байгууллаа. Ялагдал хүлээсэн Энэтхэгийн Шива Тапа Ази тивээс тав дахь медалиа хүртсэн нь мөнгөн медаль байлаа. Харин Б.Чинзориг анх удаа тивдээ түрүүлж Ази тивийн иж бүрэн медаль боллоо.
bayr hurgii olimpin awraga boloorei