Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр манай дөрвөн боксчин тулалдлаа.
Урьд шөнө буюу тэмцээний гурав дахь өдөр Э.Цэндбаатар тэргүүтэй манай дөрвөн боксчин медалийн төлөө тулалдан дараах үр дүнг үзүүллээ.
- Эрэгтэйчүүдийн -52кг жинд Х.Энхмандах тус жинг тэргүүлэн тулалдаж буй дэлхийн аваргын мөнгө, Азийн наадмын аварга Энэтхэгийн Амитэд ялагдлаа. /2:3/
- Эрэгтэйчүүдийн -60кг жинг тэргүүлэн тулалдаж буй Э.Цэндбаатар Киргизстаны боксчинг илт илүүрхэн ялж хагас шигшээд шалгарлаа. /5:0/
- Эрэгтэйчүүдийн -69кг жинд Б.Мишээлт Афганистаны боксчинг хүнд цохилтоор буулган авч хагас шигшээд шалгарлаа.
- Эрэгтэйчүүдийн -75кг жинд О.Бямба-Эрдэнэ өмнөх тулааны үеэр авсан гэмтлийн улмаас рингнээ гарч ирсэнгүй.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 13 шилдэг ширэн бээлийтэн тулалдаж байгаа ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн -49кг жинд О.Өнөболд, -52кг жинд Х.Энхмандах, -75кг жинд О.Бямба-Эрдэнэ нар тулалдан бүгд өрсөлдөгчдөө илүүрхэн ялсан билээ. Монгол боксчдын тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас долоон боксчин медалийн төлөө тулалдаж дөрвөн боксчин хүрэл медалийн болзол хангасан. Медалийн болзол хангасан монгол тулаанчдын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор 10 хоногийн турш сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тэмцээний мэдээ, мэдээллийг шуурхай хүргэн ажиллана.
Агуу орны монгол залуу агуул байдаа
Amjlt husiyee