Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй 17 орны 150 гаруй ширэн бээлийтэн өрсөлдөхөөр боллоо. Боксын спортоор Ази тив төдийгүй дэлхийд тэргүүлэгч Энэтхэг, Узбекистан, Казахстан улсууд тус бүр 20 тамирчинтай буюу бүтэн багаар оролцож байна. Харин Монгол улсын хувьд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор дараах 13 тамирчид зодоглоно.
Эрэгтэй тамирчид:
- О.Өнөболд 49кг
- Х.Энхмандах 52 кг
- Х.Энх-Амар 56 кг
- Э.Цэндбаатар 60 кг
- Б.Чинзориг 64 кг
- Б.Мишээлт 69 кг
- О.Бямба-Эрдэнэ 75 кг
- С.Эрдэнэбаяр 91 кг
Эмэгтэй тамирчид:
- Л.Алтанцэцэг 51 кг
- Э.Мичидмаа 54 кг
- О.Есүгэн 57 кг
- М.Намуун 60 кг
- М.Мягмаржаргал 75 кг
Манай тамирчдаас олимпын наадамд зодоглох эрхээ авсан гурван тамирчин буюу Э.Цэндбаатар, Б.Чинзориг, М.Мягмаржаргал нар олимпын өмнө тивийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцоно.
Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор 10 хоногийн турш сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тэмцээний мэдээ, мэдээллийг шуурхай хүргэн ажиллана.
АМЖИЛТ ХҮСЬЕ
Арчаад өг
Amjilt
Amjilt hvsie