Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг зогсоох хүчтэн энэ башёд алга

Сурталчилгаа
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг зогсоох хүчтэн энэ башёд алга

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн 10 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.  

 

10 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний араас найман даваа, хоёр унаатай Озеки Такакейшо, Эндо нар нэхэж байна. 

Башёг тэргүүлэгчид /2021.05.19/

Өчигдөр /тавдугаар сарын 18-ны өдөр/ буюу башёгийн 10 дахь өдөр дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл. 

  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /6-4/ - Маэгашира 6 Хиденоуми /4-6/
  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /6-4/ Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /7-3/ 
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /5-5/ - Маэгашира 1 Хокутофүжи /3-7/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /2-8/ - Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /10-0/ 

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өөрийн нутаг нэгт Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй гурав дахь удаагаа учраа тааран барилдаж гурав дахь удаагаа давлаа. 

Мөн түүнчлэн Чиёошома Г.Мөнхсайхан болон Ичиножо А.Ичинноров нар зургаа дахь удаагаа учраа тааран барилдаж Чиёошома Г.Мөнхсайхан тав дахь удаа Ичиножо А.Ичинноровыг давлаа. 

Одоогийн байдлаар таван зиндаанд хүч үзэж буй монгол сумочдын даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:

Макүүчи зиндаа

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10:0
Кирибаяма Б.Лхагвасүрэн 2:8
Хошорюү С.Бямбасүрэн 5:5
Ичиножо А.Ичинноров 7:3
Тамаваши Б.Мөнх-Оргил 6:4
Чиёошома Г.Мөнхсайхан 6:4

Жүрёо зиндаа

Азүмарюү С.Тодбилэг 2:7
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 5:5
Миторюү Б.Төрболд 7:3
Дайшохо Ч.Шижирбаяр 5:5

Макүшита зиндаа

Хокүтэнкай Г.Сүхбат 2:3
Хокүсэйхо Э.Даваанинж 4:1
Сакигакэ Я.Баттүшиг 1:4
Тамашохо Э.Энхманлай 2:3
Ёүшояама Б.Анхбаяр 3:2
Дэванорюү Т.Тэмүүлэн 5:0
Xокүтомарү Н.Чинзориг 2:3

Санданмэ зиндаа

Саданохикари Д.Наранцогт 4:1

Жонидан зиндаа

Араүма Төртогтох 4:1
Сэнхо Жигүүр 5:0


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Зогсож ядах юмгуй байхаа, тэгж байгаад еерее унаад егех байлгуй

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0