Өнгөрөгч долоо хоногт бөхийн төрлүүдийн “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн зохион байгуулагдаж манай улс таван эрх авлаа.
Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Казахстан улсын Алмата хотноо сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөх, эрэгтэй чөлөөт бөхийн олимпын эрхийн Ази тивийн тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд манай сайт монгол бөхчүүдийнхээ бүх барилдааны бичлэгийг цувралаар толилуулж байна.
Манай бөхчүүдээс хамгийн эхний олимпын эрх авсан ОУХМ Ц.Намуунцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн -53кг жинд урамтай сайхан барилдаж түрүүлсэн “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяагийн барилдааны бичлэгүүдийг ЭНД дарж үзнэ үү.
39 насандаа гурав дахь олимпдоо зодоглох эрхээ авсан МУГТ О.Бурмаагийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзн үү.
Эмэгтэйчүүдийн 57кг жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, ОУХМ Б.Хонгорзул өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар тус тэмцээнд бахтайгаар түрүүлээд зогсохгүй “Токио-2020” олимпын наадамд зодоглох эрхээ авлаа. Тэрбээр хэсгийн эхний барилдаанд Узбекистаны Шохида Ахмедоваг цэвэр яллаа.
Удаах барилдаанд Кыргызстаны Назира Марсбек Кызыг мөн цэвэр яллаа.
Хагас шигшээд БНСУ-ын Ум Жи Ун нарыг ганц оноо алдалгүй тус бүр 10:0-ээр илүүрхэн ялж олимпын эрхээ авлаа.
Аваргын алтан медалийн төлөө дэлхийн цомын мөнгө, Ази тивийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Аншу Маликыг 7-4 харьцаагаар буулган авч түрүүллээ.