МУГТ О.Бурмаа 39 насандаа гурав дахь олимпдоо зодоглоно
МУГТ О.Бурмаа 39 насандаа гурав дахь олимпдоо зодоглоно

Өнгөрөгч долоо хоногт бөхийн төрлүүдийн “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн зохион байгуулагдаж манай улс таван эрх авлаа. 

 

Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Казахстан улсын Алмата хотноо сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөх, эрэгтэй чөлөөт бөхийн олимпын эрхийн Ази тивийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Манай сайт монгол бөхчүүдийнхээ бүх барилдааны бичлэгийг цувралаар толилуулж байгаа ба манай бөхчүүдээс хамгийн эхний олимпын эрх авсан ОУХМ Ц.Намуунцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Эмэгтэйчүүдийн -53кг жинд урамтай сайхан барилдаж түрүүлсэн “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяагийн барилдааны бичлэгүүдийг ЭНД дарж үзнэ үү.

Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 76кг жинд эрхээ авсан ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, МУГТ О.Бурмаагийн бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан ба эхний барилдаанаа Энэтхэгийн Поожаг 5-1 харьцаагаар яллаа. 

Улмаар хоёр дахь барилдаандаа БНСУ-ын Жон Сёо-Еоныг 6-3 харьцаагаар яллаа. 

Харин дараагийн барилдаанд Азийн наадмын хүрэл медальт Кыргызстаны Айпери Медет Кызыд оноогоор цэвэр ялагдаж олимпын эрх авах эсэх нь дараагийн барилдааны үр дүнгээс хамаарах боллоо. 

Олимпын эрхийн төлөөх сүүлийн барилдаандаа Узбекистаны Шахрибону Эльеваг туршлага заан цэвэр ялж олимпийн эрхээ халаасаллаа. МУГТ О.Бурмаагийн хувьд одоогоос 17 жилийн өмнө буюу 2004 онд анхны олимпдоо зодоглож байсан бол найман жилийн дараа буюу 2012 онд хоёр дахь олимпдоо зодоглож байжээ.

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Batbayar

    Sain bn gehdee , neg yum helehed manai sportii udirdlaguud mash muu bn da ireeduitei zaluu uriin tamirchidaa ue uyer n beldeed hoorond ursulduuleed negiig gargadag bolwol deersen daraa n tegeed anhnii olimp gej neg huuhed ochood ene jind oiriin hden jildee nar uzehgui

Ангилал
Сагсан бөмбөг
2021-05-11
112
117
100
119
121
129
96
115
103
94
107
115
133
104
114
102
122
116
122
106
101
99
Хөл бөмбөг
English Premier League
3
1
1
2
Spanish Primera División
2
1
German Bundesliga
1
4
1
1
0
0
Italian Serie A
5
1
UEFA Champions League
2
0