Өнөөдөр манай таван бөх олимпын эрхийн төлөө хүч үзнэ

Сурталчилгаа
Өнөөдөр манай таван бөх олимпын эрхийн төлөө хүч үзнэ

Казахстан улсын Алмата хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээний сүүлийн өдөр чөлөөт бөхийн /эрэгтэй/ төрлөөр үргэлжлэн явагдаж байна. 

 

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эмэгтэй зургаан жингийн барилдаан явагдсан ба манай улсаас таван жинд хүч үзэж хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж дөрвөн жинд олимпын эрхээ авлаа. Манай сайт монгол бөхчүүдийнхээ бүх барилдааны бичлэгийг цувралаар толилуулж байгаа ба өчигдөр манай бөхчүүдээс хамгийн эхний олимпын эрх авсан ОУХМ Ц.Намуунцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр эрэгтэй таван жинд хүч үзэх манай бөхчүүд:

57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга
74 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
86 кг: Ганбаатарын Ганхуяг
97 кг: Өлзийсайханы Батзул
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Жич: Бөхийн нэгдсэн холбооны https://uww.org/event/asian-og-qualifier?tab=results сайтаас та шууд дамжуулалтыг хүлээн авч үзнэ үү. 

Өчигдөр эмэгтэйчүүдийн -53кг жинд урамтай сайхан барилдаж олимпын эрхээ авсан буй “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяагийн барилдааны бичлэгүүдийг толилуулж байна. 

Тэрээр хэсэгтээ эхний барилдаанаа Казахстаны Татьяна Аманжол Ахметова хийж 9:10-аар ялагдсан юм.

Удаах барилдаанд Тажикистаны Ватансултан Шахаршоеваг 10:0-ээр цэвэр ялсан.

Хагас шигшээд Тайваний Мен Хуан Хиг цэвэр яллаа.

Алтан медалийн төлөө эхний барилдаанаа эн тэнцүүхэн хийсэн Казахстаны Татьяна Аманжол Ахметоватай дахин барилдах байсан ч тэрээр дэвжээнд гарч ирээгүй тул манай бөх шууд ялалтыг авч алтан медаль хүртэхийн сацуу олипын эрхээ авлаа. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0