АНЭУ-ын Абу Даби хотноо жюүжицүгийн гурван том тэмцээн зохион байгуулагдаж монгол тамирчин гурвуулангаас нь медаль хүртсэн гайхалтай долоо хоног байлаа.
Тодруулбал: Гаруда академийн тамирчин Б.Буяндэлгэр Абу Дабигийн их дуулга тэмцээнд хүрэл, 30-аас дээш насны тамирчид оролцдог дэлхийн мастерс тэмцээнд түрүүлж аваргын алтан медаль хүртсэн бол өчигдөр мэргэжлийн жюүжицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Энэ нь хар бүсний ангилалд дэлхийн аваргаас хүртэж буй монголын анхны медаль юм.