Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башё өчигдөр албан ёсоор эхэллээ.
Энэ удаагийн хару башё Их аварга Хакухо М.Даваажаргал оролцож байгаагаараа онцлогтой болж байна. Тэрээр өнгөрсөн оны долоо дугаар сарын башёг дундаас нь орхисноос хойш дэвжээнээ гаргаагүй байсан юм. Долоодугаар сарын башёд Дайейшод өвдөг шороодож байсан бол өчигдрийн барилдаанд комүсүби Дайейшог урамтай сайхан давсан юм.
Башёгийн эхний өдөр дээд зиндаанд барилдсэн монгол бөхчүүд даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл.
- Маэгашира 14 Котоеко (1-0) - Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (0-1)
- Маэгашира 10 Мидорифүжи (1-0) - Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (0-1)
- Маэгашира 7 Точиношин (0-1) - Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (1-0)
- Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (0-1) - Маэгашира 5 Окиноуми (1-0)
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (0-1) - Маэгашира 3 Шиманоуми (1-0)
- Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (1-0) - Маэгашира 2 Хокутофүжи (0-1)
- Их аварга Хакухо М.Даваажаргал (1-0) - Комүсүби Дайейшо (0-1)
Мөн түүнчлэн озеки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж буй Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маань эхний өдөр Хокүтофүжиг давлаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь зургаан удаа тааран барилдахад тус бүр бие биенээ гурван удаа даваад байсан юм.