Маргааш /гуравдугаар сарын 14-ний өдөр/ албан ёсоор эхлэх Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын башёг Ёкозүна Какүрюү М.Ананд бэртлийн улмаас өнжихөөр боллоо.
Цар тахлын тархалтын улмаас Осака хотноо зохион байгуулагддаг Харү башё байршлаа солин Токио хотын Кокугикан ордонд зохион байгуулагдахаар болсон хару башёд хоёр аваргаараа манлайлуулсан монголын 22 сүмоч таван зиндаанд хүч үзэн барилдах оноолт гарсан ч Ёкозүна Какүрюү М.Ананд, Хокүтэнкаи Г.Сүхбат нар башёг өнжихөөр боллоо. Ёкозүна Какүрюү М.Ананд аваргын хувьд башёгийн өмнөх бэлтгэлийн үеэр бэртэл авч барилдах боломжгүй болсон бол Хокүтэнкаи Г.Сүхбатын харьяалагддаг Оное дэвжээний эзэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул тус дэвжээний бүх бөхчүүд башёд зодоглохооргүй болжээ. Башёгийн өмнөх ковидын шинжилгээгээр дэвжээний эзэд нь халдвар авсны улмаас Оное, Ямахибики дэвжээний нийт 28 бөх башёг өнжихөөр болоод байгаа юм. Ийнхүү маргааш эхлэх хару башёд их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй 20 бөх таван зиндаанд барилдаах боллоо.
Макүүчи
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
Секиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн
Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил
Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров
Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн
Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан
Жүрёо
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар
Азүмарюү С.Тодбилэг
Миторюү Б.Төрболд
Макүшита
Даишохо Ч.Шижирбаяр
Сакигакэ Я.Баттүшиг
Тамашохо Э.Энхманлай
Хокүсэихо А.Даваанинж
Даитэнма Н.Чинзориг
Ёошояама Б.Анхбаяр
Санданмэ
Дэванорюү Т.Тэмүүлэн
Саданохикари Д.Наранцогт
Жонидан
Кагамио Б.Нанжид
Араүма Б.Төртогтох
Tuurlehig husiy amjilt sain barildaarai