Урьд шөнө аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтууд явагдлаа.
Эхний оргил тоглолтоор нэрлэгдээд байсан Барселона клуб болон ПСЖ клубуудын тоглолт үнэхээр үзүүштэй болж өнгөрлөө. Барселона клуб улирлыг тааруухан эхлүүлсэн , мөн аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтод Ювентуст 3:0 харьцаагаар хожигдоод байсан юм.
Урьд шөнийн тоглолт Барселона клубын алдарт Камп Ноу цэнгэлдэхэд явагдсан ба Месси 27 дахь минутад тоглолтын гоолын салхийг нээж торгуулийн цохилтоор гоолдсон боловч энэхүү гоолоос ердөө таван минутын дараа Мбаппе хариу гоолдон тоог тэнцүүллээ. Улмаар Мбаппе 65, 85 дахь минутад гоолдон хэт-трик хийлээ. Мөн түүнчлэн Кейн 70 дахь минутад гоолдсоноор тоглолт 4:1 харьцаагаар ПСЖ клубын хожлоор өндөрлөлөө.
К.Мбаппе аваргуудын лигт Барселонагийн эсрэг хэт трик хийсэн гурав дахь тоглогч боллоо.
Бадарчин баярлах болоогуй байхаа, 4-0 чхоод эргуулээд 6-1 дуулээд мултарч байснаа мартаагуй байлгуй дээ