Мэргэжлийн снукер биллиардын 30 дахь удаагийн "Welsh Open 2021" тэмцээн албан ёсоор эхэллээ.
Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эхний 64 тамирчны нэгдүгээр тойргийн 32 тоглолт явагдаж таамгийн дагуу дэлхийн аваргууд эхний ялалтуудаа авлаа. Тодруулбал дэлхийн дөрөв, велсийн таван удаагийн аварга домогт Жон Хиггинс, дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби, дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп, дэлхийн аварга Шаун Мөрфи нар өрсөлдөгчдөө төвөггүйхэн хожлоо.
Марк Селби аварга эхний тойрогт Барры Пинчесийг 4:1-ээр хожсон ба Барры Пинчес нь карьерийнхаа анхны бөгөөд цорын ганц 147 оноог 2000 оны Велсийн тэмцээнд хийж байжээ.
Жон Хиггинс аваргын хувьд эхний тойрогт Английн залуу тоглогч Стевен Халлворфийг хожихдоо эхний тоглолтоо 130 оноогоор эхлүүлсэн байна.
Жадд Трамп аварга Хятадын залуу тоглогчтой (17 настай) эхний тоглолтдоо хожигдсон ч хоёрдугаар өрөгөөс үндсэн тоглолтоо гаргасаар 4:2-ын харьцаагаар ялалт байгуулав.
Манай сайт уламжлал ёсоор энэ сарын 15-21-ний өдрүүдэд "2021 Welsh Open" тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тоглолт бүрийн тойм мэдээллийг тогтмол хүргэх болно.