Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог Мастерс тэмцээний финалын тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.
Яг одоо анх удаа Мастерс тэмцээний финалд шалгараад буй "Хятад бар" хочит Ян Бинтао болон дэлхийн дөрөв, Мастерсийн хошой аварга Жон Хиггинс нарын тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.
Хоёр тамирчны хувьд өмнө нь зургаан удаа учраа тааран тоглоход бие биенээ тус бүр гурав, гурван удаа хожоод байгаа юм. Тиймээс энэ удаагийн тоглолт тэдний хувьд тун чухал тоглолт байх нь дамжиггүй. Хамгийн сүүлд 2020 оны Welsh Open тэмцээнд хоёр тамирчин учраа таарахад Ян Бинтао 5:2 харьцаагаар аваргыг хожсон юм.