Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Унгарын их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлж уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдлаа.
Өчигдөр манай есөн бөх татамид зодоглосноос гурван бөх медалийн төлөө барилдсан юм.
- Эрэгтэйчүүдийн -66кг жинд Б.Эрхэмбаяр, -60кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Екатеринбургийн их дуулгын алтан медальт Л.Өнөболд нар хүрэл медалийн төлөө барилдсан ч харамсалтай нь ялагдаж шагналт байранд орлоо.
- Эмэгтэйчүүдийн -48 кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн ба түүний бүх барилдааны бичлэгийг толилуулж байна.
Эхний тойрогт Чилийн бөхийг цэвэр ялсан.
Хоёрдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэн барилдсан Португалийн К.Катаринаг ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон.
Хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Сербийн А.Стоядиновтой барилдан ялагдаж дагах барилдаан хийсэн юм. Дагах барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Испанийн Мартинез Абеленда Лаураг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
Хүрэл медалийн төлөө Израилийн Ришони Ширатай барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялж Унгарын их дуулгын хүрэл медаль хүртсэн юм.