Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт WBC холбооны шинэчилсэн чансаагаар 57,2 кг жинд дэлхийн чансааны №1-т эрэмбэлэгдэх боллоо.
Н.Төгсцогт аварга ирэх есдүгээр сарын 19-ны өдөр өөрийнхөө жингийн 4-т эрэмбэлэгдэх болсон Мексикийн Эдуардо Рамирезтэй тулалдана. Хэн ялсан нь дэлхийн аваргын төлөө тулалдах эрхээ авах тун чухал тулаан биднийг хүлээж байна. Тодруулбал хэн ялсан нь тус жинд аваргын бүсийг эзэмшиж буй Гэри Рассельтай дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрхтэй болох юм.
Хэдхэн хоногийн дараа болох тус тулааныг манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэхээр ажиллаж буйгаа дуулгахад таатай байна.
Аварга нь болох болтугай
Амжилт хүсье. Нухчин биздээ Дараа нь G.Russel-тай ахиад нэг үзэх болох нь дээ.