Мэргэжлийн боксын IBO холбооны аварга МУГТ Н.Төгсцогт дэлхийн хамгийн нэр хүндтэй холбоо болох WBC холбооны аваргын төлөөх тулаанаа 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Гари Рассельтай тулалдахад гуравхан хоног үлдлээ.
Тэд явц дундын жингээ үзүүлж байгаа ба МУГТ Н.Төгсцогт одоогоор 4 кг орчим жин хасаад байна.
Тэд Showtime Sports телевизийн сувагт тэд өрсөлдөгчийнхөө талаарх сэтгэгдлээ хуваалцсан байна. Манай аварга : Гары Рассел бол гоё аварга. Гэхдээ би түүнийг бүсийг авах болно хэмээн хэллээ.