3x3 сагсанбөмбөгийн дэлхийн ТОП-30 багийн чансаанд Монголын хоёр баг багтсан байна.
Тодруулбал "Улаанбаатар ММС Энержи" баг 13-т эрэмбэлэгдсэн бол "Сансар ММС Энержи" баг 26-д эрэмбэлэгдэж байна.
"Тайхар" баг энэ улирлаас эхлэн нэрээ өөрчилж "Сансар ММС Энержи" болсон юм.
Сансар ММС Энержи багийн бүрэлдэхүүнд А.Ананд, А.Гансүх, О.Энхбаатар, Б.Батзолбоо, Ц.Отгонжаргал нар багтаж байна.
Өнөөдөр Японы улсын Кобе хотноо "FIBA Asia Super Quest" тэмцээнд Улаанбаатар ММС Энержи баг маань урилгаар оролцох байсан боловч дэлхий даяар тархаад буй корона вирусийн улмаас тус тэмцээнийг хойшлуулсан байна. Зохион байгуулагчдын мэдэгдэж буйгаар хэдий хугацаагаар хойшлуулж буй нь одоогоор тодорхойгүй байгаа юм.