Монгол улс олимпийн их наадамд 1964 оноос хойш оролцож ирсэн 56 жилийн түүхэндээ 26 медалийг спортын дөрөвхөн төрлөөр хүртсэн байдаг. Үүнд боксын спортоор долоон медаль хүртсэн нь уг спорт манай топ спортын төрөл болохыг баталж буй хэрэг биз ээ. Энэхүү спорт нь манай улсад хөгжөөд 70 гаруй жилийн түүхэндээ Монгол түмнээ баярлуулсаар ирсэн. Сүүлийн гурван олимп дараалан медаль хүртсэн спортын төрөл бол бокс.
Гэвч энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Юнескогийн дэмжлэгтэйгээр “Олон улсын залуучуудын ногоон наадам” олон улсын спортын их наадамд боксын спорт багтаагүй байна. Манай улсад анх удаа зохион байгуулагдах тус наадамд чухам яагаад боксын спорт багтсангүй вэ?
Мөн түүнчлэн дөрөвдүгээр сард зохион байгуулагдах Монголын оюутны спортын V наадамд мөн л боксын спорт багтаагүй байна. Уг наадам нь тив дэлхийн тэмцээн, наадамд өрсөлдөх монгол тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой ч сонгогдсон 13 спортын төрөлд нь боксын спорт багтсангүй.
batnasang abch hayaa
Монголын боксын холбоо оны шилдэгээр шалгарсаныг олон хүмүүс ердөө ч ойлгоогүй гэдэгтэй санал нэг байдаг. Учир нь цөөхөн хэдхэн тамирчдынхаа гаргасан амжилтад дулдуйдан авсан өнгөцхөн үнэлгээтэй нүдээ олоогүй шагналын нэг байлаа. Телевиз радио сонин сэтгүүл гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн спортыг олон нийт, хүүхэд залууст нээлттэй үр өгөөжтэй сурталчилдаггүй, тив дэлхий олон улсын насанд хүрэгч, залуучууд, өсвөрийн тэмцээнүүдийг өргөн дамжуулж үр дүнг дэлгэрэнгүй мэдээлдэггүй, гадаад дотоод тэмцээнүүдийн хуваарь календарчилсан төлөвлөгөөгөө нийтэд гаргадаггүй, хэзээ ямар тэмцээн хаана болох нь үнэхээр тодорхой бус бараг мэддэггүй гэлтэй байдаг болсон шүү дээ. Гэтэл бусад холбоодыг хараад жишээд үзээрэй дээ тэд бүх бага нас, өсвөр, залуучууд гэлтгүй тэмцээнүүдээ олон түмэнд үзүүлж, гаргасан амжилт үр дүнг бүх телевиз хэвлэлээр нэг цацаж байдаг л даа. Бүр зүгээр л нэг орон нутгийн клуб спорт холбооноос, бүр нэг байгууллагын клубүүдээс долоон дор ажиллаад байна даа энэ МБХолбоо маань арай ч дээ гэмээр харагдаж байгаа шүү