Өнгөрөгч амралтын өдөр АНУ-ын Лас Вегас хотноо холимог тулаан сонирхогчдын хүсэн хүлээсэн тулаан явагдлаа.
Энэ бол дуулиан, шуугианы эзэн Конор Макгрегор дэвжээнээ эргэн ирж Америк "Ковбой" Дональд Серронетой тулалдсан юм. Оны өмнөөс хүлээлт үүсгэсэн тулаан ердөө 40 хором л үргэлжиллээ.
Тулааны өмнө тэд босоогоос тулалдахаа мэдэгдэж байсны дагуу Конорын шуургалсан довтолгоо байндаа тусч хоромын дотор дуусгалаа. Ингэснээр Конорт Хабибтай тулалдан даагаа нэхэх л үлдлээ. Магадагүй энэ оны сүүлд энэхүү гайхалтай тулаан болох магадлалтай.