Өвлийн спортын залуучуудын III дахь удаагийн олимпийн наадам Швейцар улсын Лозанн хотноо нээлтээ хийлээ.
IOC буюу олон улсын олимпийн хорооноос 18 хүртэлх насны залуучуудын өвлийн олимпийн их наадмыг 2012 оноос хойш зохион байгуулж эхэлсэн ба III дахь удаагийн наадам өнөөдрөөс нэгдүгээр сарын есний өдрөөс 22-ны өдрийг хүртэл Швейцар улсад зохион байгуулагдана.
16 спортын төрлөөр 70 орны 1880 тамирчин өрсөлдөх энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас зургаан тамирчин оролцож байна
- Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн
- Гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нарын дөрвөн цаначин оролцоно.
Манай биатлоны тамирчин Ч.Бямбасүрэн, Э.Энхсайхан нар маргааш буюу 2020 оны нэгдүгээр сарын 11 өдрийн 17:30 цагт /Улаанбаатарын цагаар/ ганцаарчилсан төрөлд өрсөлдөх хуваарьтай байна.
Харин гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх манай дөрвөн тамирчин нэгдүгээр сарын 18-ны өдрөөс 5 км классик, ойрын зайн чөлөөт, Кросс-Каунтри чөлөөт төрлүүдээр өрсөлдөж эхлэнэ.
хэдийд ямар ямар тэмцээн байгаа хуваариа бичээчээ
уран гулгалт хэзээ вэ